Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж ирэх оны төсөвт анх удаагаа 420 тэрбум төгрөгийг тусгасан. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр /2021.11.04/ Төрийн ордонд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө танилцууллаа.