Тусгай замын автобус (BRT) төслийн тухай
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг УИХ-аар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталсан. Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг (BRT) хэлэлцэж батлав.
Одоогоор нийслэлийн авто замын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зөвлөх компании судалгаанд хамрагдах тусгай замын автобусны хоёр чиглэлийг тодорхойлж баталгаажуулах ажил явагдаж байна.
Тусгай замын их багтаамжийн автобус төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл бөгөөд цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөртэй трассын хувьд уялдах цогц арга хэмжээний нэг хэсэг юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дараах хоёр хувилбар, тодруулбал Толгойт – Шархад болон Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд 21.6 км урт, Сэлбэ гол, Дунд голуудын дагуу байгуулагдах шинэ замын трассын дагуух коридорыг харьцуулах үүргийг зөвлөхийн ажлын даалгаварт оруулж Монгол Улсын Засгийн газар 11 дүгээр сарны 22-ны өдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро байгуулах төсөл”-ийг Энхтайваны өргөн чөлөө дагуу хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба холбогдох техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.