Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөлөө. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Хуулиар зохицуулах боломжгүй зүйлсийг дүрмээр зохицуулна. Есдүгээр сарын 15-нд төлөөлөгчид иргэдээс санал асуулга авч, хотын дүрэм боловсруулах юм.
Мөн Улаанбаатар хотын стандартыг хуульд оруулж өгсөн. Маш олон асуудлын стандартыг тогтооно. Ямар ч хүн явган явж байхад явган хүний замгүй байж болохгүй. Энэ цагаас эхлэн хүн рүүгээ чиглэсэн юм хийнэ. Цаашид Улаанбаатар хот инженерүүдээр баг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Өмнөх 30 жилийн гажуудал нь Улаанбаатар хотын стандартгүй, дүрэмгүй байдлаас болсон.
Нийслэлийн мэдээлэл харилцааны технологи хөгжүүлэлтийн газарт цоо шинэ баг оруулж ирж, уламжлал дээр суурилсан шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Томоохон үндэсний компаниудтай хамтарч, үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлж, төрийн бодлогоор ААН-үүдээ дэмжинэ.