Нийслэл хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж ирэх оны төсөвт анх удаагаа 420 тэрбум төгрөгийг тусгасан. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр /2021.11.04/ Төрийн ордонд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө танилцууллаа.