Үндсэн чиг үүрэг | ||
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний шуурхай, үр дүнтэй хариуцан зохион байгуулах. | ||
Дэд чиг үүрэг | Хэрэгжилт | |
1 | “Улаанбаатар хотод тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг барьж байгуулах” төслийг хэрэгжүүлэх, Нийтийн тээврийн парк шинэчлэл, Шинэ тойрог зам, замын байгууламж барих, Улаанбаатар төмөр зам доогуур нүхэн гарц барих төсөл хэрэгжүүлэх, Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх болон нийслэлээс хэрэгжүүлж буй бусад “Түгжрэл бууруулах төсөл”-үүдийн биелэлтийг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, зохих журмын дагуу тайлагнах; | 2023 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 11 удаа, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтийг 1 удаа, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 8 удаа, тайлагнасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний биелэлтийг 1 удаа, Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтийг 1 удаа, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 3 удаа, Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 8 удаа, Хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 3 удаа, Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг 11 удаа тус тус дээд шатны байгууллагад хүргүүлж ажилласан. Мөн 2023 онд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нийт 17 удаа танилцуулга боловсруулан Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар уламжуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажил эрчимжүүлэх, уялдааг хангах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол 3, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 12 батлагдаад байна. |
2 | Түгжрэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай судалгаа хийх, төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангах ажлыг зохион байгуулна; | Судалгааны жагсаалт цэснээс шаардлагатай судалгаа, тооцооллыг хийж хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг үзнэ үү. |
3 | Түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгох; | Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг бүртгэн мэдээллийн сан үүсгэж ажилласан. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, төсөл арга хэмжээний жагсаалтыг үүсгэн, зарим шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаар танилцуулга бэлдэж мэдээллийн сан үүсгэсэн. |
4 | Түгжрэлийг бууруулах төслийн мэдээллийн санд авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр гаргасан бодлого, хэрэгжилтийн талаарх мэдээллийг нэгтгэх; | |
5 | Түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж байгаа төслийн нэгдсэн мэдээллийг холбогдох төрийн бусад байгууллагын мэдээллийн системтэй уялдуулах, тэдгээртэй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх. |