- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/404 дугаар захирамжаар батлагдсан “Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо/” ажлын үнэлгээний хороо Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлын А/04 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Тус төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр зохион байгуулсан бөгөөд хуулийн дагуу холбогдох мэдээллийг уг системээс иргэд, олон нийт нээлттэй үзэх боломжтой юм.
- Нийслэлийн Засаг даргын А/825 дугаар захирамжаар байгуулагдсан “Нарны гүүрийн баруун тал ДЭМА эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг)”, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил хоёрдугаар хэсэг (1.8 км) авто замын гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулж гэрээ байгуулсан. “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийн техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Тус төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр зохион байгуулсан бөгөөд хуулийн дагуу холбогдох мэдээллийг уг системээс иргэд, олон нийт нээлттэй үзэх боломжтой юм.